Чанартай.
Баталгаатай.
Оригинал сэлбэг.

Женуйне Партс компани нь 2018 оноос хойш дэлхийд тэргүүлэгч сэлбэгийн брэндүүдтэй шууд хамтран ажиллаж, оригинал сэлбэг, тос тосолгооны материалыг Монголын зах зээлд албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр нийлүүлж байна.

Женуйне Партс компанийн агуулах дахь сэлбэгийн тавиурууд
оноос хойш тогтвортой үйл ажиллагаа
2018
сэлбэгийн брэнд
40+
гэрээт харилцагч байгууллага
50+
байнгын үйлчлүүлэгч
200+

Бидний тухай

Засварын төвүүд, тээврийн компани болон уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хуурамч бус, 100% оригинал сэлбэгийг цаг алдалгүй, найдвартай нийлүүлэх нь бидний эрхэм зорилго юм.

Бүтээгдэхүүн бүрийг үйлдвэрлэгч эсвэл тэдний албан ёсны дистрибьютороос шууд татан авалт хийдэг тул гарал үүсэл, чанарын бүрэн баталгаатай. Бид Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад өөрсдийн агуулахтай бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг хамт олон танд үйлчилж байна.

  • Улаанбаатар хот дахь агуулах
  • Эрдэнэт хот дахь агуулах

Үйл ажиллагааны чиглэл

Агуулахын тавиур дээрх Toyota-гийн тос, шүүлтүүр

Автомашины сэлбэг

Хөдөлгүүр, тоормос, явах эд анги, цахилгаан болон хөргөлтийн системийн сэлбэгүүдийг үйлдвэрлэгчээс шууд импортоор оруулж ирдэг. Суудлын автомашинаас эхлээд хүнд даацын машин механизмд зориулагдсан өргөн сонголттой.

  • Шүүлтүүр, очлуур, жийрэг
  • Тоормосны наклад, диск
  • Амортизатор, холхивч, өндгөн тулгуур (шаровой)
CEPSA брэндийн тосны савлагаа

Тос, тосолгооны материал

Испанийн алдарт CEPSA брэндийн хөдөлгүүр, хурдны хайрцаг болон гидравликын тосыг суудлын автомашин, хүнд даацын техникт зориулан нийлүүлдэг.

  • Хөдөлгүүрийн тос
  • Хурдны хайрцаг болон гидравликын тос
  • Тосолгооны бусад материалууд
Toyota Land Cruiser 70 цувралын сэлбэг, тоноглол

Уул уурхай, хүнд техник

Уул уурхайн хүнд машин механизм, техник болон Toyota Land Cruiser 70 цувралын сэлбэг, тоноглолыг Улаанбаатар болон Эрдэнэт хот дахь агуулахаас шуурхай нийлүүлдэг.

  • Гидравликын шүүлтүүр
  • Турбокомпрессор
  • Land Cruiser 70 цувралын эд анги

Албан ёсны эрхтэй борлуулдаг брэндүүд

41 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчтэй нь байгуулсан шууд гэрээний үндсэн дээр нийлүүлдэг.

Хамтран ажилладаг байгууллагууд

Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон томоохон аж ахуйн нэгжүүдийн машин техникийг сэлбэгээр тогтмол хангадаг.

  • Монголын төмөр зам
  • Тавантолгой төмөр зам
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр
  • Хаан банк
  • Юнител

Сэлбэгийн каталог

Бүртгэлтэй харилцагчид маань сэлбэгийн дугаар, брэнд, ангиллаар сэлбэгээ хайж, бүтээгдэхүүний зураг болон агуулахын үлдэгдлийг бодит цаг хугацаанд харах боломжтой. Үнийн санал болон бусад мэдээллийг борлуулалтын албанаас авна уу.

Каталогт нэвтрэх

Холбоо барих

Борлуулалтын алба

Бүртгэл нээлгэх болон үнийн санал авах бол манай борлуулалтын албанд хандана уу.

Улаанбаатар

Улаанбаатар хот дахь агуулах

Эрдэнэт

Эрдэнэт хот дахь агуулах